JUMPER КАБЕЛИЙН ТУХАЙ
OPTIC JUMPER CABLE
Jumper бол нэгэн төрлийн шилэн кабель бөгөөд шууд товч тодорхойлбол шилэн кабелийн төгсгөлүүдийг хооронд нь холбоход хэрэглэгддэг. Практикт үүнийг jumper-дах гэж хэлдэг. Мөн шилэн кабелийг өөр төхөөрөмжтэй холбож болно. Үүнд ethernet дохиог дамжуулдаг төхөөрөмжтэй холбох тохиолдолд converter хэрэглэдэг. Converter нь хөрвүүлэх дохионы төрлөөсөө хамаараад олон янз байдаг. Жишээ нь: бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг router, switch зэрэг ethernet протокол-оор ажилладаг төхөөрөмж рүү шилэн кабелийн нэг core холбох үед дунд нь media converter гэж төхөөрөмж тавьдаг. Энэ конвертер нь гэрлэн дохиог ethernet дохио болгон хувиргадаг.
Конвертэр нь шилэн кабелийн 2 үзүүрт A конвертэр, B конвертэр гэсэн байдлаар тавигддаг. Хэрэв шилэн кабелийн 2 үзүүрт А конвертэр тавих юм бол шилэн кабелиар мэдээлэл дамжуулан хүлээн авч чадахгүй.

Fiber Optic конвертэр

Jumper Кабелийн толгойны төрлүүд
Jumper-ийг өөр нэг холбогддог зүйл бол шилэн кабелийн төгсгөлүүд дэхь FDF юм. Жишээ нь: 24 core-ийн single моодын кабель байна гэвэл төгсгөлд нь 24 core-ийн FDF тавигдана.

Jumper нь FDF болон хөрвүүлэгч төхөөрөмжийн интерфейсээс хамаараад хэлбэр хийц нь өөр өөр байна. Үүнд: jumper-ийн урт, толгойн хэлбэр, унтралтын шаардлага зэрэг хамаарагдана. Толгойн хэлбэрийн хувьд SC-SC, SC-FC, FC-FC гэх мэт олон янз бий.
Монголд SC-SC jumper-ийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд FC-SC, SC-LC гэсэн хоёр талдаа өөр өөр толгойтой jumper-ууд мөн хэрэглэгддэг. Jumper-ийн урт нь 3метрээс 20 метр байхаас гадна үүнээс ч урт байдаг. Чанар муутай jumper-ийн унтралт их байдаг тул үүнээс шалтгаалан мэдээлэл дамжуулах доголдол үүсэх магадлалтай. Хэрэв jumper-ийн толгой таарахгүй бол толгойн хэлбэр өөрчилдөг хувиргагч толгойнууд байдаг.