Хайх үгээ оруулна уу..

ШИЛЭН КАБЕЛЬ: MULTIMODE VS. SINGLEMODE, DUPLEX VS. SIMPLEX

ШИЛЭН КАБЕЛЬ: MULTIMODE VS. SINGLEMODE, DUPLEX VS. SIMPLEX

 

Multimode

Multimode шилэн кабелийн core(шөрмөс)-ийн диаметр нь дамжин өнгөрч байгаа гэрлийн долгионоос өргөн  байдаг ба энэхүү core дундуур нэг дор олон замаар олон гэрлийн долгион дамжиж байдаг. Multimode шилэн кабель нь 50micron, 62.5micron гэсэн 2 хэмжээтэй байдаг.

Эдгээрийн гол ялгаа нь 50micron bandwidth(мэдээллийн хэмжээ)-ийн хувьд 62.5micron-оос 3 дахин их юм. Ялангуяа 800nm-ийн лазер гэрлийн үүсвэр дээр тод харагддаг. Дээрх хоёрын алийг нь ч адил зориулалтай адил сүлжээнд ашиглаж болно. Өөр нэг ялгаа бол хурд болон туулах замын урт байдаг.

Төрөл
Bandwidth (min)  850 nm  1310 nm
50/125 µм 50 MHz/kм 500 метр 500 метр
62.5/125 µм 160 MHz/kм 220 метр 500 метр

Singlemode

Singlemode шилэн кабель жижиг core-тэй ба зөвхөн ганц л гэрлийн долгион дамжих хэмжээтэй байдаг. Multimode дундуур олон гэрлийн долгион өнцөг үүсгэн ойж явдаг бол харин singlemode өнцөг үүсгэлгүй шөрмөсөөр шулуун дамждаг. Тиймээс core дундуур дамжиж буй гэрлийн долгион multimode-ийг бодвол замхралгүй хол замыг туулж чаддаг учраас хот дотор нэг өнцгөөс  нөгөөрүү, хот хооронд гэх зэрэг хол зайн холболтуудад ашигладаг.

fiber%20diag2

lc.st multimode duplex cable
lc.sc multimode duplex cable
st.sc singlemode
sc.fc singlemode

st/lc

 

 

multimode duplex

ls/sc multimode duplex

st/sc singlemode duplex

sc/st singlemode simplex


Duplex

Duplex кабель нь 2 ширхэг ихэнхдээ хоорондоо салахгүй байдлаар байдаг. Duplex multimode, duplex singlemode кабелиудыг хурд шаардсан simultaneous (нэгэн зэрэг), bi-directional(2 талт) мэдээлэл дамжуулахад  server-ээс fiber switch, server-ээс server хооронд гэх зэрэг холболтуудад ашигладаг.

Simplex

Simplex нэг ширхэг кабель байх ба  ISP түрээсийн холболт, банкны салбаруудын холболт гэх ашигладагв. Simplex кабель нь singlemode болон multimode хэлбэрээр байдаг.


-FC-FC-simplex-singlemode
lc.sc-singlemode duplex
04-LC-LC-multimode-simplex
st.st multimode duplex

fc/fc singlemode simplex

lc/sc singlemode duplex

lc/lc multimode simplex

st/st multimode duplex

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.