Күүл Системс ХХК-н танилцуулга
Күүл Системс ХХК нь 2014 онд Бриджетауэр ХХК-н охин компани болон байгуулагдсан ба байгууллага, айл өрх, хувь иргэдэд Дэлхийд танигдсан бренд электроникийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, хямд үнээр хүргэхээр зорин ажиллаж байна. Энэхүү хугацаанд бид олон байгууллага, айл өрхийн камер, дохиолол, дотоод сүлжээ зэргийг суурилуулж, баталгаат хугацааны засвар үйлчилгээг цаг тухайд чанартай гүйцэтгэж ирсэн ба түншүүдтэйгээ байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Хүндэтгэсэн: Күүл Системс ХХК-н хамт олон

Бид байгууллагынхаа нууцлал бүхий баримт, мэдээллийг хадгалахад найдвартай, хүчин чадал сайтай, баталгаатай сүлжээ сервэрийг ашиглах шаардлагатай байдаг ба Күүл Системсийнхэн шийдлийг зөв тодорхойлж, цогцоор шийдэж өгсөнд баяртай байна. Мөн байнгийн хамтын ажиллагаатай, итгэлтэй түншүүдийн нэг гэж бодож явдаг юм.
То Системс ХХК-н захирал
Сейф, төмөр шүүгээ
Күүл маркетинг хамт олонтой 2015 оноос эхлэн ажиллаж байна. Манай авто сервис төвийн бүх төрлийн дижитал суваг хөгжүүлэлт, системийн шийдлийг хамгийн оновчтой тодорхойлж өгч, аюулгүй байдлыг үргэлж ханган ажилладагт баярлаж байгаагаа илэрхийлэе. Баярлалаа Күүлийнхээн.
Crown auto service-н захирал
Авто сэлбэг, засвар
Манай салбаруудын камер, дохиолол, сүлжээний систем гээд бүх төрлийн IT шийдлийг хурдан, хариуцлагатай, хүлээлтгүй шийдэж өгч байдагт талархаж байна. Системийн аюулгүй ажиллагаа хамгаас чухал болсон өнөө үед итгэлтэй байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь бидний хувьд хамгийн чухал болоод байна.
Precident Dental Clinic-н захирал
Эрүүл мэнд, эмнэлэг
“Уламжлалт маркетинг нь одоо үед хоцрогдож дижитал маркетингийн систем рүү түлхүү шилжин орж байна. Бид ч бас энэ чиглэлээр Күүлийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Хурдтай, хариуцлагатай, хамгийн гол нь мэргэшсэн чадварлаг залуучуудтай ажиллахад таатай байдаг”